Үйлчилгээний нөхцөл

Hello baby нь жирэмсэн ээжүүдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх,бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой хөтөч аппликейшн болно.

Энэхүү аппликейшн нь эрүүл мэндийн байгууллагын аливаа тусламж, үйлчилгээ болон яаралтай тусламжийг орлохгүй, зөвхөн хэрэглэгчийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, мэдээлэл хүргэхэд зориулагдсан учраас та эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, үйлчилгээ, яаралтай тусламжийг зөвхөн эмч, мэргэжилтэн буюу эрүүл мэндийн байгууллагад хандаж авна уу.

Та өөрийн утасны дугаараар аппликейшнд бүртгүүлж, нэвтэрснээр үйлчилгээний журмыг зөвшөөрч байгаа болно.

Хувийн мэдээлэл

Hello baby аппликейшн нь хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд үндэслэн цахим хэлбэрээр боловсруулалт хийснээр эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх бүрэн гүйцэд үйлчилгээ үзүүлэх тул дараах мэдээллийг үнэн зөв оруулах шаардлагатай. Хэрэглэгч алдаатай мэдээлэл оруулсан нөхцөлд бүртгэл үүсэхгүй байх, эх, хүүхдийн талаарх мэдээллийг зөрүүтэй авах, төрөх өдрийг буруу тооцоолох зэрэг олон асуудал үүсэж болзошгүй тул мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Нууцлалын бодлого

Таны оруулсан хувийн мэдээлэл манай аппликейшний мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах ба хууль эрхзүйн хүрээнд шаардахаас бусад нөхцөлд бид аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй.

Бид “хувь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн 5.1”-р зүйлийн дагуу мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална:

Та хувийн мэдээллээ аюулгүй хадгалах үүднээс нэвтрэх нэр болон нууц үгээ бусдад дамжуулахаас татгалзаж, гарч болзошгүй эрсдлүүдээс сэргийлнэ үү.

Таны хувийн мэдээлэл зөвхөн танд үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах ба оруулсан мэдээллээ устгах, өөрчлөх, мөн энэхүү аппликейшныг хэрэглэхээс татгалзах эрх нь танд хадгалагдана.